Даргатайгаа хэрхэн харьцах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Даргатайгаа хэрхэн харьцах вэ?

Xүмүүсийн ажлаасаа залхдаг гол шалтгаануудын нэг нь муу удирдлага байдаг. Та сайн ажилтан тул түүний тушаалыг үг дуугүй хүлээн авахын оронд нөхцөл байдлыг эергээр өөрчлөх оролдлого хийх хэрэгтэй.

Хэрвээ удирдлага чинь танд сайнгүй хандаад, таны ажлын бүтээмжид нөлөөлж байвал нэн даруй хөдлөх хэрэгтэй.

Даргатайгаа ярилцах тохиромжтой цагийг сонго. Түүнийг хурлын дундуур эсвэл хажуугаар зөрж өнгөрөх үед хэзээ ч бүү ам нээ. Чимээгүй, хэн ч саад болохгүй үед, түүний анхаарал төвлөрсөн үед тайвнаар өөрийн санаагаа цэгцтэй илэрхийл.

Таны идэвхи буурч, бизнес нь алдагдалд орж, зардал нэмэгдэхийг сануул. Хэрвээ та үүнийг ойлгуулж чадвал ажиллах нөхцөл дээрдэж, та урьдын хэвээр ажиллах боломжтой болно.

Зөв үед даргаа магт. Олон менежерүүд ямар нэг шалтгаанаар магтаал хүлээдэггүй. Учир нь ажилтнууд л магтуулдаг  гэж ойлгодог.   Та даргадаа зөвлөгөө өгөхөөс эмээж байна уу? Гэвч сайн менежерүүд бүтээлч хэрэгтэй зүйлд талархалтай хандаж,  ажлын үр дүн сайжрах боломж гарсанд харин ч талархах болно.Гэвч бид муу менежерийн тухай ярьж байгаа учир  нэг сайн магтаад өгөхөд гэмгүй.

Хэрвээ та болон менежерийн чинь хооронд үнэхээр асуудал үүсээд тэр таны чармайлтыг хүлээн авахгүй, сайшаахгүй бол ахлах менежертээ мэдэгд. Хэрвээ тэд чихгүй долгой оргиод байвал та өөр сайн менежертэй компани хайх болж байна.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж