
Дорноговь аймгийн Замын-үүд сумын гаалийн хяналтаар энэ сарын 13-нд ачаа тээшний 1З дугаар вагоноос 6000 тарваганы арьс илэрчээ Энэ арьс нь тусгайлж, бэлтгэсэн арьснууд байсан бөгөөд одоогоор эзэн холбогдогч нь олдохгүй байгаа аж. Уг зөрчлийг хил гааль, цагдаагийн байгууллагаас газар дээр нь шалгаж, хориотой амьтныг олноор авлаж, арьс бэлтгэсэн нэг этгээд биш бүлэг этгээдүүд эл хэргийг үйлдсэн гэж таамаглаж байгаа гэнэ.