Ихмэдэх Үлмэдэхээс асуух нь :P

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Ихмэдэх Үлмэдэхээс асуух нь :P

Инфо Радио Клубт байхад бид хэд нэг сонин шоу санаачлаад. Бүтэн сайн өдөр
бүр "Artist of the week" гэдэг юм хийхээр болвоо. Хамгийн анхны
дугаар "Хонх" хамтлагаар, 2006 онд байхаа? ШГТ, Лэмонс, Булсара, Отгоо нар оролцох
бөгөөд гадаа гарденд нь залуучууд пиво уунгаа үзэхийн. (1060 болон өөр хамтлаг
тоглолуу яалаа Үлмэдэхээ?) Тэр тоглолт нь ФМ-ээр шууд цацагдана. Тэгээд Хонхын дуунуудыг
өөрсдийн стилээр дуулах ёстой. Клуб маань дотор гаднагүй пиг хүнтэй байсан санагдаад байхын.

Тэгээд л буудаж эхэлсэндээ гэж бодож байвал ёстой үгүй, тийм сайн шоу монголд болж байгаагүй юм. Хамгийн оргил хэсэг
нь (хүн болгонд л өөр байх) дуучин Отгоо Хонх хамтлагийн гитарчин байсан
Вовкатай банзан гитараар "Бороо"-г дуулсан тэр мөч. Хонхын Энхбаяр,
Бат-Үүл, Цогтсайхан агсны гэргий зэрэг
улсууд тоглолтын дараа бидэнд үнэхээр сайхан үгсүүдийг хэлж байж билээ. Үгүй ч билүү Үлмэдэх л мэдэж байгаа.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж