Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Бэр хулгайлах

Өдгөө
дэлхийн аль ч оронд аж төрж буй казах хүн бүр зүрх сэтгэлээрээ тогтсон
энэ заншилдаа үнэнч болохоор хэн нь ч эвдэж, сүйтгэж зүрхэлдэггүй юм.
Тэгээд ч "охид нь самуурсан улс, үндэстэн мөхдөг" гэсэн үгийн үнэнийг
эрхэмлэдэг казах эмэгтэйчүүд эр нөхөртөө үнэнч байдаг. Цус нийлж,
үндэстэн мөхөх аюулыг эс тоож хуримласан нэгэн байвал цээрлэж, дорой
нэгэнд тооцдог тул казахуудын дунд омог, гарал угсаандаа энэ мэт сэв
суулгах хүн байхгүй. Уг сэдвийг хөндсөн маань энэ сард арга, билэг гээд
сайн сайхан бүрдсэн өдөр, хоногууд тохиож буйтай холбоотой юм. Намрын
дунд сарын энэ л өдрүүдэд хурим найр үргэлжилсэн хэвээр. Казах, халх
хурим намрын билэгт энэ өдрүүдэд болж байгаа нь бэлгэдлийн хувьд адилхан
ч бэр гуйж хадаг, сүй тавих, бэр буулгах, найрлах нь тэс өөр. Казахууд
эрт дээр үед шинэхэн худындаа олон толгой бод малыг инж болгон өгч бэр
авдаг байж.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж