Хүүхдийг тоохгүй байх нь хамгийн том шийтгэл

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Хүүхдийг тоохгүй байх нь хамгийн том шийтгэл

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хүүхэд элдэв ааш гаргахгүй л байвал аав ээжүүд баярладаг. Гэвч хүүхэд тэсэхийн аргагүй аашлаад байвал та яах вэ?

    Цаг үргэлж аашилж загнаад байх хэцүү. Хүүхэд тэсвэрлэшгүй аашлахад яах учраа олохгүй байгаа аав ээжүүдтэй бид бишгүй тааралддаг.

    Харин та ийм үед яадаг вэ?

    Хүүхдийн ааш авир төрсөн орчин, хүмүүжлээс шалтгаалдаг бөгөөд тэсвэрлэшгүй аашлахыг нь засч залруулах шалгарсан арга гэж байдаггүй.

    Муухай аашлахыг нь үл тоох

    Заримдаа хүүхэд аав ээжийнхээ анхаарлыг татах гэж элдэв ааш гаргадаг. Хэрэв ийм үед нь аргадах гэж оролдвол улам дордоно. Үүний нэг жишээ бол хүүхэд хүссэн юмаа авах гэж зөрүүдэлдэг нь юм. Харин зөрүүдлэх үед нь үл тоомсорловол хүүхэд энэ үйлдэл нь буруу гэдгийг ойлгох болно. 

    Буруу гэсэн дохио өгөх

    Хэдийгээр хүүхдийн аашилж байгаа шалтгаан өчүүхэн  зүйл  байсан ч буруу зүйл гэдгийг ойлгох ёстой.  Загнаж  зандрах нь  сайн арга биш.  Тиймээс нүдний харц, гарынхаа хөдөлгөөнөөр хүүхдийг зэмлэж сур.
    Нэгээс тав хүртэл тоол
    Буруу зүйл хийж байгааг нь анхааруулах дараагийн алхам бол нэгээс тав хүртэл тоолох. Хүүхэд уурлаж байгааг чинь анхаарахгүй байвал энэ аргыг хэрэглэ.  Энэ бол сануулга бөгөөд хэрэв үгэнд нь орохгүй бол шийтгүүлнэ гэдгийн дохио болно.

    Завсарлага

    Өөрийг нь хэн ч тоохгүй, сонсохгүй, ярилцахгүй байх нь хүүхдэд хамгийн хүнд шийтгэл байдаг.  Хэрэв дээрх аргууд тус болоогүй бол хүүхдээ харанхуй  биш, харж байхаар газар ганцааранг нь үлдээ.

    Онцгой эрхийг нь хас

    Хүүхэд чинь дураараа аашлаад, үгэнд орохоо боливол  дуртай зүйлийг нь хориглож, онцгой эрх өгөхөө боль. Ингэвэл хүүхэд буруу зүйл  хийснээ ойлгож, аав ээжинхээ хайртай хүүхэд байхыг хичээх болно.

    О. Халиун

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж