Хүнд ямар бэлэг өгөх хэрэггүй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Хүнд ямар бэлэг өгөх хэрэггүй вэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Екатеринбург хотод нэгэн өвөрмөц үзэсгэлэн нээгджээ. Хамгийн онцгүй, бас хамгийн дуртай бэлэгнүүдийг дэлгэн тавьсан  уг үзэсгэлэнгээс харахад эмэгтэйчүүд гар нүүрийн алчуурыг хамгийн  муухай бэлэг гэж  тооцдог бол эрчүүд оймс, дотуур хувцас бэлгэнд авах дургүй ажээ. Үзэсгэлэнгийн үеэр мөн хамгийн үнэ цэнэтэй бэлгийг  шалгаруулсан юм.

    Оросын Свердловск  мужын  оршин суугчдын зохион байгуулсан уг үзэсгэлэнгийн хамгийн сайхан бэлэгний тоонд хүүдээ бэлэглэсэн Playboy сэтгүүл байсан юм. Зохион байгуулагчдад хүү бэлгээ гардуулж өгөхдөө аав ээжээсээ ийм сэтгүүл аваад их ичсэн гэжээ.

    Өөр нэгэн өвөрмөц бэлэг нь Екатеринбургээс ирсэн эмэгтэйн мөнгө байсан аж. Бүсгүйн нөхөр  төрсөн өдрийнх нь урьд  өдөр мөнгө үлдээгээд дуртай зүйлээ худалдаж аваарай гэсэн байжээ.  Харин  бүсгүй маргааш нь дугтуй худалдаж аваад  бэлэгний мөнгөө дотор нь хийж хадгалсан аж.

    Мэргэжилтнүүд хүнд хамгийн дуртай бэлгийг нь өгөхийн тулд санамсаргүй баярлуулах аргыг бодож олох хэрэгтэй гэдэг. Сэтгэл ханамжтай байдал, таашаалыг бэлэгний үнэтэй харьцуулшгүй. Хэрэв хүнд бэлэглэсэн бэлэг сэтгэгдэл төрүүлж чадахгүй бол хэдий их мөнгө зарцуулсан байлаа ч үнэ цэнэгүй болдог. Дийлэнх хүмүүс өчүүхэн боловч сэтгэлээсээ өгсөн бэлэг хамгийн үнэ цэнэтэй гэдэг. Гэвч бэлэг авч буй хүний сэтгэл хөдлөл, догдлол бэлэгний  овор хэмжээнээс хамаардаг аж. Бэлэгний хэмжээ том байх тусам хүний сэтгэл ханамж өндөр байдаг бөгөөд энэ нь ухамсраас ангид байдаг гэж судлаачид үздэг.

    Судлаачид бэлэг авч буй хүнд юу эерэг сэтгэгдэл төрүүлдгийг  тодорхойлох гэж оролдсон юм.  Бэлгийн карт, жинхэнэ бэлэг хоёроос хүн жинхэнэ бэлгийг сонгодог аж.  Эндээс судлаачид хүний уг ухамсаргүй сэтгэлийн  хөөрлийг  хуурахад амархан гэдгийг тогтоосон байна.  Том хоосон хайрцгийг  цаасаар дүүргээд гадуур нь туузаар ороосон ч хүний сэтгэлийг хөдөлгөж  чадах гэнэ.
    Сэтгэл судлаачид чихэр, тэмдэглэлийн дэвтэр, флэш зэрэг хэрэглээний зүйл бэлэглэхгүй байхыг зөвлөдөг. Мөн шал тогооны хэрэгсэл бэлгэнд өгөх тухай бодоод ч хэрэггүй гэж анхаарууж байна.

    О. Халиун

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж