”Jackass 3D” өнөөдөр нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

”Jackass 3D” өнөөдөр нээлтээ хийлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Үзэгчдийн танил болсон Jackass киноны  гурав дахь анги өнөөдөр нээлтээ хийж байна. Paramount Pictures болон MTV film хоёр хамтран ажилласан энэхүү кино 10 жилийнхээ ойн дээр гурав дахь ангиа гаргаж байна. Хамгийн эхний анги 2000 онд үзэгчдийн хүртээл болж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, box office-т шуугиан тарьж байсан.
    Киноны багынхан нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 30 саяыг олно хэмээн тооцоолоод байгаа ба хэрвээ ингэж чадвал box office-т тэргүүлэх нь гарцаагүй.
    "Jackass: The Movie" буюу хамгийн эхний анги нь нээлтээ хйисэн эхний долоо хоногтоо 22,8 саяыг олсон ба нийт орлого нь 64,3 саяар тоологддог. Харин "Jackass: Number Two" 2006 оны есдүгээр сард нээлтээ хийж, эхний долоо хоногтоо 29 сая, нийтдээ 72,8 саяыг олсон хэмээн бичигддэг. Харин энэхүү гуравдугаар анги нь 3D-гээр хийгдсэн ба нийт өртөг нь 19 сая болсон байна. Өмнөх ангиудын амжилтаа эвдэж, box office-т шуугиан дэгдээнэ хэмээн киноны багийнхан итгэж буй тухайгаа мэдээлжээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж