
Тус компанийн Маркетингийн албаны дарга Lori Wagner шинэ сонголтынхоо тухай “Julianne Moore Америк гоо үзэсгэлэн. Түүний гоо үзэсгэлэн цаг хугацаанд дийлдэшгүй мөнхийн юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Манай хувцаснууд ч мөн адил цаг хугацаанаас үл хамааран шинэлэг, тансаг хэв маягаа хадгалж чаддаг. Тиймээс түүнийг загварынхаа нүүр царайгаар сонгох нь хамгийн зөв сонголт байсан” хэмээн өгүүлсэн байна.
Энэхүү зар сурталчилгаа нь ирэх оны гуравдугаар сараас эхлэн хэвлэлүүдээр цацагдаж эхлэх аж. Тэрбээр өмнө нь Bulgari брэндийн нүүр царайгаар ажиллаж байсан юм.
Дашрамд сонирхуулахад, Julianne Moore энэ оны долдугаар сард нээлтээ хийсэн найруулагч Lisa Cholodenko-гийн бүтээл болох “The Kids Are All Right” нэртэй кинонд лэсби бүсгүйн дүр бүтээсэн юм. Тэрбээр өмнө нь хэзээ ч ийм дүрд тоглож байгаагүй ба киноны сексийн хэсгийн зураг авалтдаа ихэд санаа зовж байсан ч үзэгчид болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан.