Дарга нарын цалин хамгийн ихээр нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Дарга нарын цалин хамгийн ихээр нэмэгдэв

Төрийн албан хаагчдын цалинг энэ сарын 1-нээс 30 ху­виар нэмлээ. Тэрхүү нэмэгдсэн ца­лингаа аль нэг АТМ-аас авч буй. Тэд цалингаа авах­тай зэрэгцэн минийх хэ­дээр нэмэгдэв хэмээн дөрвөн аргын тоог толгойдоо эр­гэ­цүүлж бай­гаа нь лав. Ин­гэх зуураа хэн хэний цалинг хэрхэн ялгаварлан нэмснийг ч бас бодож амжих биз. Өчигд­рийн турш хэвлэлүүд Ерөн­хийлөгчийн цалин сая 500 мянгад хүрлээ, эрхэм ги­шүү­дийнх 900 мянга болж байна гэхчлэн тооны ма­ши­ны үүрэг гүйцэтгэж ил тод мэдээлсэн. Харин  өөрсдийнхөө цалинг баталж суусан гишүүд тэрхүү цалин­гийн нэмэгдлээ багш, эмч на­рынхтай харьцуулж ичиж суусан сурагтай. За­рим нэг нь иргэдээс ирэх шүүмж­лэлээс болгоомжилж бай­гаа­гаа ч нуугаагүй аж. Гэх­дээ гишүүдийн дунд ца­линг ингэж албан тушаал харгалзалгүйгээр шууд тэгш нэ­мэх нь буруу, хувийн хэвш­лийнхнийг хөлдөө чирэх нь гээд хэлчих хүн гараагүй. Бас өөрсдийнхөө цалинг ингэж ил тод хэлүүлж түүн­дээ санаа зовинон суухыг тэд хүсэхгүй бай­гаа бололтой. Тиймээс ца­лин нэмэхдээ дуу­гүйхэн шийд­чихдэг байдлыг хүсч байгаа гэнэ. Уг нь ца­линг 30 хувиар нэмнэ гэж цохож орхисныг МҮЭХ-ноос шу­дарга бус хуваарилалт хэ­мээн буруутгасаар байгаа. Гэтэл одоо нэмэх нь нэгэнт тодорхой боллоо гэж шант­рав уу, хаш­гирсаар хоолой нь сөөв үү ямар ч сураг алга. Тийм болохоор төрийн жин­хэнэ ч бай үйлчилгээний ч бай албан хаагч л мөн бол дуугүй л авдаг хэдээ аваад ажиллах нь тодорхой боллоо.

Цалин нэмэхэд төрийн ал­бан хаагчдын цалингаас тооц­дог бүх төрлийн нэмэгдэл мөн л 30 хувиар нэмэгдэж бай­гаа. Цалин нь ч нэмэгдэж, нэмэгдэл нь ч нэмэгдэж бай­на гэсэн үг. Тиймээс сан­дал суудлын ялгаа ца­лин­гийн хэмжээг хэрхэн то­дорхойлдгийг нийгэмд ха­туухнаар илэр­хийлж бай­гаа юм. Зуун мянган төг­рөгийн нэмэгдэл авсан багш, сувилагч, яам тамгын газрын үйлчлэгч нар үүнийг анзаарч гомдож буй нь лавтай. Бас хувийн хэвшилд ажилладаг ир­гэд ч энэ хуваарилалтын шударга бусыг нь гайхаж байгаа. Цалин нэмж бай­гаа­гаас гадна Засгийн газ­рын 2009 оны 164 дүгээр тог­тоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тус­ламж олгох журам” ч шударга бус үйл­чилж байгаа. Ашиглаж бай­гаа үгнээсээ эхлээд асуу­далтай юм.

Сайтар бо­доод үзвэл тусламж гээч зүй­лийг тусламж хамгийн ихээр шаардагдаж байгаа хүнд л үзүүлдэг. Буцалтгүй тусламж их авдаг манайх шиг орон ийм үгний учрыг мэдэхгүй иргэнтэй байна гэж үгүй. Засгийн газраас төрийн жинхэнэ албан хаагчдадаа үзүүлэх буцалтгүй тусламжаа бусад үйлчилгээний ажилт­нуу­дынхаас хамаагүй илүү­гээр нэмж байна. Яагаад ийм байгааг нь тайлбарлах хэн ч байгаагүй. Ядаж төрийн жинхэнэ албан хаагчид ав­ли­­га их аваад байна. Ин­­­гэж цалин нэмбэл тэд хээл хахуульд автахгүй ч гэж хэлээгүй. Цалингийн тэнц­­­вэргүй нэ­мэгд­лийг МҮЭХ-ноос ч эсэр­гүүцэж “Зас­­гийн газар төрийн ал­бан хаагчдын буцалтгүй тус­­ламжийг тогтоохдоо адил хөдөлмөрт адил цалин хөлс өгөх ёстой гэсэн хууль болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж эргэн харах шаардлагатай” хэмээж байсан. Буцалтгүй тус­ламж авч байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн бү­лэгт захиргааны ал­бан хаагч, шүүх, гааль, тат­ва­рын­хан хамрагдана. Эд­гээр хүмүүсийн цалин үйл­чилгээний ажилт­­нуудын ца­линтай харь­цуу­­лашгүй өн­дөр байна. Тэгэхээр энэ бу­­цалтгүй тусламж үнэхээр эзнээ олоод байна уу, үгүй юу гэдэг нь асуудалтай бай­­гаа юм. Бас цалингийн хэм­­жээнд ТӨ-I, ТӨ-II,ТӨ-III гэсэн зэрэглэл байдаг. Энэ зэрэглэлд төрийн ал­бан хаагчдын цалинг бү­лэг­лэн жагсаасан байдаг бөгөөд цалингийн хэмжээ нь ч бас түүнд бичигддэг. Энэ талаар НХХЯ-наас лавлахад “Бид өөрсдөө ч аль зэ­­рэглэлд нь хамрагддагаа мэд­дэгүй” гэхээс өөр ха­риулт хэлсэнгүй. Энэ оны ул­сын төсөвт цалингийн нэ­мэгд­лийг суулгаж өгөхдөө төсөл санаачлагчид төрийн жин­хэнэ албан хаагчдын ца­линг нэмснээр инфляцийн төвшинтэй уялдаж тэдний амьдал сайжирна хэмээсэн аж. Ингэж сайжруулах арга хэм­жээг авахдаа буцалтгүй тус­ламж шаардлагагүй том­­чууд­даа тусалж шаард­ла­га­тайд нь бараг хэдхэн зад­гай дэвсгэртийн дэмжлэг үзүүл­лээ. Түүнээс гадна ху­­вийн хэвшлийнхэн гэж 108-хан мянган төгрөгөөр зохи­­цуулагддаг цалингийн тог­толцоотой хүмүүсийг ааж­­­маар хөлдөө чирэх нь. Түү­нээс гадна цалин нэмж байгаа энэ байдал бол зөв­хөн эх­лэл аж. Цаашдаа үүнээс ч илүү нэмэхийг Зас­гийн га­зар мөрийн хө­төл­бөртөө тус­гажээ. Цалингийн нэмэгдлийг дүүрч гэж бодоход өндөр ал­бан тушаалтнууд их, доод ажилтнуудад нь бага тус­ламж өгдөгөө ядаж болих хэ­рэгтэй шүү дээ.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж