
явуулсан гэх үндэслэлээр Лондонд өнгөрөгч сарын 17-нд баривчилдсан
ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох шүүх хурал өнгөрсөн
хугацаанд гурван удаа болсон юм. Ирэх сарын 15-ны өдөр дөрөв дахь шүүх
хурал товлогдсон байна. Ирэх сард болох Б.Хурцын хэрэгт АНУ-ын иргэн
Лондон дахь Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, олон улсын эрхзүйн чиглэлээр
мэргэшсэн өмгөөлөгч Мохдоналдсыг сонгон авч өмгөөлөл явуулах болсон
талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн. Өмнө нь манай сонин Б.Хурцтай
холбоотой шүүх хурлын өмгөөллийн зардлыг Монгол Улсын Засгийн газраас
гаргах тухай мэдээлсэн.
Тухайн үед өмгөөллийн зардалд хэчнээн
хэмжээний зардал гарах тухай урьдчилан мэдээлэх боломжгүй гэсэн
тайлбарыг Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Д.Ганхуяг өгсөн
юм. Тэгвэл Монгол Улсаас өмгөөлөгч Лондонд очсон ч Их Британийн нутаг
дэвсгэрт шүүх, мөрдөн байцаах, өмгөөллийн ажиллагаанд оролцох эрхзүйн
зохицуулалт байхгүй гэнэ. Харин бидэнд олдсон эхний мэдээллээр АНУ-ын
иргэн Мохданалдс нь олон улсын эрхзүйн чиглэлээр мэргэшсэн туршлагатай
нэгэн бөгөөд өнгөрсөн хугацаанд дипломат статустай хэд хэдэн хүний
хэргийг үр дүнтэй өмгөөлж байсан гэнэ. Түүнийг Б.Хурцын хэргийг
өмгөөлүүлэхээр Их Британи дахь манай ЭСЯ-ны ажилтнууд Лондон дахь
Өмгөөлөгчдийн холбоонд хандаж нэлээд судалгаа хийсний дүнд сонгон авчээ.
Түүний өмгөөллийн үйл ажиллагаа явуулах нэг цагийн хөлс 150 ам.доллар
гэнэ. Тэгэхээр манай тал өмгөөлөгч Мохдоналдст нэлээд их хэмжээний
ам.доллар төлөх бололтой.
Гэхдээ түүнтэй Лондон дахь
ЭСЯ-наас өмгөөллийн зардлыг багасгах талаар гэрээ байгуулан ажиллах
тохиролцоо хийж байгаа гэнэ. Харин гэрээг шүүх хурлын эцсийн шийдвэр
гарсны дараа хийх юм байна. Өнгөрсөнд болсон гурван ч удаагийн шүүх
хуралд дээрх өмгөөлөгч оролцсон бөгөөд нэлээд үр дүнтэй ажиллаж буй
талаар мэдээлэл байна. Мөн Засгийн газраас Б.Хурцын хэргийг нааштай
шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс ажлын хэсэг байгуулжээ. Үүнд Гадаад
харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг болон эрхзүйч, судлаач
мэргэжлийн арав гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр өчигдрөөс хуралдаж
эхэлжээ. Ажлын хэсгийнхэн нэн түрүүнд Б.Хурцын хэрэг дээр өмгөөлөл
явуулахад шаардлагатай мэдээллүүдийг бэлтгэн Англи дахь өмгөөлөгчид нь
хүргүүлэх. Мөн шүүхээр гэм буруутай нь нотлогдвол яах вэ гэдэг асуулт
хариулт хүлээж буй. Албан бус мэдээллээр Гадаад харилцааны яамны жил
бүр “Иргэдэд туслах сан”-д төсөвлөдөг 100 сая төгрөгөөс өмгөөллийн
зардлыг төлөх болов уу гэсэн таамаг буй. Гэхдээ одоогоор эл зардлыг
хаанаас гаргах вэ гэдгийг эцэслэн шийдээгүй байна.
Хэргийн
талаар эргэн сануулахад Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн дарга
Б.Хурцыг Лондон хотын “Хитроу” нисэх онгоцны буудлаас өнгөрөгч сарын
17-ны өдөр Их Британийн эрх бүхий байгууллагынхан баривчилсан юм.
Түүнийг 2003 онд С.Зоригын хэрэгт холбогдуулан Д.Энхбатыг баривчилж
Францаас Белги, Германы хилээр тээвэрлэсэн хууль бус ажиллагаанд
буруутай гэж үзсэн тайлбарыг Монгол Улсын Гадаад харилцааны яаманд өгсөн
юм. Одоогоор Б.Хурцын албан ажлаар зорчиж байсан дипломат халдашгүй
эрхтэй болохыг сануулсан захидлыг сайд Ц.Нямдорж Их Британийн Дотоод
хэргийн сайдад хүргүүлсэн. Харин Шадар сайд М.Энхболд тус улсын Ерөнхий
шүүгчид албан захидал хүргүүлж суллахыг хүссэн албан тоотыг хүргүүлсэн ч
өнөөг хүртэл хариу ирүүлээгүй. Тиймээс зарим эх сурвалжийн зүгээс
Монголын Засгийн газар дээрх улсуудын хуулийг зөрчин зөвшөөрөлгүйгээр
гүйцэтгэх ажиллагаа явуулсан, хүн хулгайлсан гэмт хэргийнхээ төлөө албан
ёсооор уучлалт гүйж, тодорхой амлалт авахаас өөр аргагүй гэдгийг ч хэлж
байгаа.
Н.Түвшин