
Энэ жилийн хадлан тэжээл бэлтгэх ажлыг өмнөхөөс арай өөр хэлбэрээр зохион байгуулаад буй. Аймаг сумдын засаг даргын дэргэд аюулгүй нөөц бүрдүүлэх болсон. Малчид өвс, тэжээлийн дутагдалд ороход шууд улсын нөөц рүү биш, сум, аймгийн хэмжээнд шийдвэрлэж байх юм. Харин онцгой байдал үүссэн тохиолдолд улсын нөөцөд байгаа өвс, тэжээлийг олгох аж.
Б.СҮРЭН