“АЛМАЗ-2010” наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

“АЛМАЗ-2010” наадам эхэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “NTV” телевизээс дөрөв дэхь жилдээ зохион байгуулж буй телевизийн шилдэг зураглаач шалгаруулах зураглаачдын их наадам "Алмаз 2010" уламжлал болгон зохион байгуулагдах гэж байна.

    "Алмаз 2010" наадам нь “телевизийн мэдээний шилдэг зураглаач”, “телевизийн уран сайхны кино, нэвтрүүлгийн шилдэг зураглаач”, “телевизийн баримтат киноны шилдэг зураглаач”, “телевизийн зохиомж, чөлөөт сэдвийн шилдэг зураглаач”, “оюутны шилдэг бүтээл” зэрэг таван номинациар шилдгүүдээ тодруулах юм.

    Харин уралдаанд оролцогчдын  бүтээлийг DVD, DVCAM хальсаар ирүүлэх, бүтээлийн хугацаа, бичсэн форматаа тодорхой бичих, ажлын хаягаа тодорхой бичих, ирсэн бүх бүтээлүүд  2010 онд хийгдсэн байх,  уралдаанд ирсэн бүтээлүүд тухайн ондоо телевизээр цацагдсан байх зэрэг шалгуур тавьж байгаа ажээ.

    Оролцогчдын бүтээлийг авах хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа бөгөөд 17-нд шилдэгүүдээ шалгаруулан 20-нд шагнал гардуулах ёслол болох аж.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж