Асашёорюү өнөөдөр ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Асашёорюү өнөөдөр ирнэ

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлснаасаа хойш анх удаа энэ сарын 11-нд эх орондоо ирсэн билээ. Нутагтаа ирж, хэд хоног амарсны дараа ажлын шаардлагаар Япон руу явсан их аварга өнөөдөр Улаанбаатарт буух бололтой. Их аварга Асашёорюү сэтгүүлчидтэй уулзсан хэвлэлийн бага хурлын үеэр “Гуравдугаар сарын 18-нд Япон руу буцна. Ирэх аравдугаар сард болох зодог тайлах ёслолд бэлтгэх олон ажил хүлээж байгаа тул Япон, Монголын хооронд хэсэг хугацаанд явах байх” хэмээн хэлж байсан юм. Ямартай ч их аварга уржигдар БНСУ-д ирсэн байсан бөгөөд нэгэн танилдаа тэндээсээ Монгол руу буцах тухайгаа хэлжээ. Бидний авсан мэдээллээр их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр эх орондоо ирэх бололтой.

Б.Бат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж