
Өнөө оройны 22.00 цагаас ирэх мягмар гаригийн 06 цаг хүртэлх хугацаанд Цайз захаас Улаанхуарангийн уулзвар хүртэлх замыг хаахаар болжээ. Энэ хугацаанд Ялгуусан компани 700 метр урттай уг замын засварыг хийх юм байна. Шар хадны чиглэлд 3,7 км урттай замын засварын ажлыг он дамжин хийх болсон бөгөөд эхний ээлжинд уг замыг хааж засварлаж байгаа аж. Тус компани 700 метрт хашлага хийж, асфальт бетонон хучилт хийж, дараа нь Цайз захаас цааш 700 метр газарт хөрсний ус шүүрүүлэх далан барихаар төлөвлөжээ. Гэхдээ замын ажил оройтож эхэлсэн тул энэ жилдээ 1,4 км-ийг, харин ирэх жилд үлдсэн хэсгийг нь засварлахаар болсон аж.
П.Наран