
Америкийн Луизанагийн их сургуулийн эрдэмтэн Лон Чю хэрэглэсэн эрчим хүчнээсээ цахилгаан ургуулах технологи боловсруулснаа мэдээлжээ. Тэрбээр алдагдсан эрчим хүчийг хувирган, шинээр сэргээх консоль системийг ашиглан уг аргыг боловсруулсан гэнэ. Хэрэглэсэн цахилгааныг боловсруулахдаа гэрэл, дулаан дахин шингээж, шинээр хэрэглэх боломжтой болгох юм байна. “Цахилгаан, эрчим хүч дахин боловсруулах олон арга байдаг. Харин хамгийн хямд төсөр, хэрэглэхэд амар нь бидний бүтээсэн шинэ технологийн онцлог юм” хэмээн Лон Чю хэлсэн байна. Эрчим хүч ургуулах эл арга ирээдүйд нано технологи, микро системийн салбарт чухал байр суурь эзэлнэ гэж шинжээчид үзэж байгаа юм.
Эх сурвалж: www.mongolnews.mn