Төмсөөр чипс ч, уут ч хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Төмсөөр чипс ч, уут ч хийнэ

Хүүхэд залуусын дунд эрэлт ихтэй байдаг шарсан төмсний савлагаанд эргэлт гарах нь. Их Британийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Уокерс” компани түүхий эдээ 100 хувь ашиглах зорилго тавин судалгаа, туршилт явуулсны эцэст төмсний хальсыг боловсруулан цаасан уут хийх арга туршсан нь амжилттай болжээ.

Байгаль орчинд ээлтэй эл аргыг тэд тун удахгүй үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон бөгөөд энэ тухай “Уокерс” болон “Пепси” компанийн Их Британи, Ирланд дахь салбарын захирал Ричард Еванс “Бид өмнө нь модыг боловсруулж, шарсан төмс савлах уут хийдэг байсан.

Харин одоо үүнийгээ төмсний хальсаар орлуулахаар боллоо. Үүнээс өмнө бид хаягдлаа амьтны тэжээл болгодог байсан” гэжээ.

У.ТЭНҮҮН
“Монгол Ньюс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж