
Малайзийн эрдэмтэд шумуулын генд өөрчлөлт оруулж, хумхааны эсрэг үйлчилгээтэй бодис суулгах юм байна. Генийн бүтэц нь өөрчлөгдсөн шумуулын сүргийг сул тавих бөгөөд хаа сайгүй ниснэ. Энэ нь зардал багатай, хүн бүхэнд хүрэхүйц арга хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм.
Хүнд ч, шумуулд ч элдэв сөрөг нөлөөгүйг баталсан бөгөөд ДЭМБ-ынхан энэхүү ажлыг тун дэмжиж байгаа аж. Дашрамд дурдахад, Малайзад энэ жил хумхаа өвчин 17 хувиар нэмэгдсэн юм байна. Энэхүү өвчний тархалтыг зогсоох, өвчтөнүүдийг эдгээхэд 3000 гаруй “эмч” шумуул хүчин зүтгэх ажээ.
Эх сурвалж: www.mongolnews.mn