АНУ-д байшингийн худалдаа буурч байна

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

АНУ-д байшингийн худалдаа буурч байна

Цаг уурын хүйтрэлийн улмаас хоёрдугаар сард шинээр байшин худалдан авсан тоо маш бага болж буурсан байна гэж АНУ-ын Худалдааны департмент мэдэгдсэн байна. Хувийн байшингийн худалдаа 2.2 хувиар буурч 308,000 болсон байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш сүүлийн дөрвөн сар дараалан АНУ-д үл хөдлөх хөрөнгө болох хувийн байшингийн эрэлт, худалдаа буурч байгаа юм байна. Мягмар гаригт зарласан үзүүлэлтээс үзэхэд хуучин байшингийн худалдаа ч мөн буурсан байна. Байшингийн худалдааны ойрын ирээдүй тийм ч гэгээтэй харагдахгүй байна гэж судлаачид үзэж байна. Зах зээлийг дэмжихээр АНУ-ын засгийн газраас зээл олгосонтой холбоотойгоор өнгөрсөн оны 11 сард худалдаа хэсэг хугацаагаар огцом нэмэгдсэн юм. Одоогийн байдлаар зах зээл дээр зарагдаж байгаа хувийн байшингийн дундаж үнэ 220,500 ам.доллар /ойролцоогоор 300 орчим сая төгрөг/ байгаа аж.

 

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж