Японы сумо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргал арлын орны бүсгүйтэй нижгэр хуримаа хийж, хоёр хүүхдийн аав болоод байгаа билээ. Түүний эхнэр Саёко Увада 2007 оны тавдугаар сарын 10-нд амаржиж 3 кг 536 грамм охин төрүүлснээр Хакухо аав болсон үе саяхан. Мөн түүний бага хүү өнгөрсөн 2008 оны есдүгээр сарын 2-ны өглөө 06:00 цагийн орчимд төрсөн юм. Хосууд одоо гурван настай охин, хоёр настай хүүтэй юм. Тэгвэл хосууд тун удахгүй гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэнэ. Учир нь их аварга Хакухо М.Даваажаргалын гэргийн Саёко Увада хөл хүнд болжээ. Саёко Увада хөл хүнд болоод удаагүй байгаа бөгөөд их аваргатай гэрлэснээсээ хойш монгол хэлийг маш сайн сурч байгаа гэнэ. Одоо Саёко Увада монгол хэлээр ярьж ойлголцдог болсон байна.
М.Анир