70 гаруй хүнийг ажлын байраар хангажээ

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

70 гаруй хүнийг ажлын байраар хангажээ

Уул-уурхайн чиглэлийн “Говь-Гео” компани орон нутгийн хөгжилд тус нэмэр болох хэд хэдэн бүтээн байгуулалт хийлээ. Өмнө нь техник оношлогооны төв байсан хоёр давхар барилгад 220 гаруй сая төгрөгийн төсөвт өртгөөр өргөтгөл засвар хийж, өөрийн харъяа “Худалдаа-үйлчилгээний төв”-ийг Говьсүмбэр аймгийн төвд ашиглалтанд орууллаа.

Бөөний худалдаа, рестораны үйл ажиллагаа явуулах уг барилгын засвар, үйлчилгээний ажлыг “Дэлгэр констракшн” компани гүйцэтгэжээ.

Хот хоорондын авто тээврийн XXXII бааз байрлаж байсан томоохон объектоо Хөх хотын төмрийн үйлдвэртэй байгуулсан гэрээний дагуу түрээсээр эзэмшүүлэхээр болсон байна. Мөн энэ намраас компанийхаа хөрөнгө оруулалтаар ирэх оны II улиралд хүлээлгэн өгөх автомашины граж бүхий ердийн 20, тусгай 5 өрөөтэй зочид буудлын барилга угсралтын ажлын зураг төслийг хийлгэж байгаа тухай тус компанийн захирал Ц.Дэлгэрмөрөн ярьсан юм. Дурдсан ажлуудад аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээр зуучлуулж түр болон байнгын тогтвортой ажлын байраар нийтдээ 70 гаруй хүнийг ханган ажиллаж байна.

А.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж