“Коктейльтэй уулзалт” болов

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

“Коктейльтэй уулзалт” болов

Өвөрхангай аймаг дахь  Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр “Коктейльтэй уулзалт”-ыг зохион байгуулсаар ирсэн билээ. Гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулдаг тус арга хэмжээнд бизнесийн амьдрал, тулгамдсан асуудал, зорилго зорилтынхоо тухай хөөрөлддөг уламжлалтай. Энэ удаагийн “Коктейльтэй уулзалт”-д “Миг даатгал” “Өв Санаа” “Төрийн банк” зэрэг гурван байгууллагаас иргэдэд үйлчилж буй  үйл ажиллагаагаа танилцуулж, дэвшилтэт ба дутагдалтай талаар санал бодлоо зөвлөлдлөө. Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас урд хөршид болох “Гуанжугийн өдөрлөгт” оролцох тухай бэлтгэл ажлаа тайлагнасан юм. Худалдаа аж үйлдвэрийн танхим нь энэ оны байдлаар жижиг дунд бизнес эрхлэгч 79 гишүүдтэй  болсон байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж