Хүүхдэд шударга хандах нь хамгийн зөв арга

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Хүүхдэд шударга хандах нь хамгийн зөв арга

Гэр бүл салахад хамгийн их шаналдаг нь хүүхэд. Гэр бүлээ цуцлуулах шийдвэр гаргасан дийлэнх хосууд хүүхдийн саналыг асуулгүй асуудлыг шийддэг нь харамсалтай.  Аав ээж хоёроо зэрэг алдах нь хүүхдэд өнчирсөнтэй ялгаагүй хүнд цохилт болдог аж.
Салах  болсноо хүүхдэд дуулгах үед эцэг эхчүүд юу гэж тайлбарлахаа мэддэггүй. Хэн хэнд нь ийм шийдвэр хэцүү байна гэдгийг сана. Хэрэв гэр бүлийн ноцтой асуудал байгаа бол түүнийгээ эхлээд зохицуул. Салах гэж байгаагаа хэлэхээс өмнө хүүхдэд хэрхэн хүндээр тусахыг нь бод.  
Хамгийн сайн арга бол хүүхэдтэй шударга харьцах юм. Тайван байж, эвтэйхэн ойлгуул.
 Үнэнийг хэл. Хүүхэд үнэнийг мэдэх эрхтэй тул салах болсноо нуух гэж бүү оролд. Гэхдээ олон тайлбар хэрэггүй. Аав ээж хоёр нь цаашид хамт амьдарч чадахгүй болсон гэдгийг энгийнээр ойлгуул.
Хэдийгээр аав ээж хоёр нь салж байгаа ч өөрийг нь хайрладаг хэвээрээ байна гэж хэлэхдээ өөрийгөө бас хүүхдээ хуурах хэрэггүй. Ингэж хэлэхдээ хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэж, хамт хоол идэж, унтаж, тоглоход нь ч хамт байх  ёстойгоо  битгий мартаарай.
Аав ээж нь л хамт байхаа больсноос биш бүх зүйл өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгуул. Мөн өөрийнх төлөө  аав ээж хоёр нь бүгдийг хамтдаа хийнэ гэж хэлээрэй.
Хүүхдэд хэнийх нь буруу байсан талаар юу ч ярих хэрэггүй.  Хүүхдийн дэргэд нэг нэгнээ  битгий муул.  Хүүхдээс аав ээж хоёрынхоо хэнд нь илүү хайртай вэ гэж асуух нь утгагүй зүйл.  Хүүхдэд  ийм сонголт хийх хамгийн хэцүү байдаг.
Салах  шийдвэр  зөвхөн хэн нэгнийх нь биш, хамтын шийдвэр байсан гэдгийг харуулахын тулд хамт сууж байгаад хэл.
Гэрт нь ямар нэгэн өөрчлөлт гарахаас өмнө салах болсноо хэлэх нь зүйтэй.
Бие биедээ хүндэтгэлтэй ханд.  

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж