Удалгүй дэлгэцнээ гарах “Зөн билгийн тулаан-4” нэвтрүүлэгт С.Богд-Oчирын шавь нар болох ШУТИС-ийн Санхүү Удирдлагын IV дүгээр курсын оюутан Б.Алтанцацрал /Хайрхандулаан сум/ Хувиараа бизнес эрхлэгч О.Нэргүй, Малчин О.Мянганбаяр /Нарийнтээл сум/ Б.Хандмаа /Баруунбаян-Улаан сум/ Бизнес эрхлэгч Г.Азбилэг /Уянга сум/ нар оролцох гэнэ. Тэд багшаасаа амьдын зурхай, гарын зурлага, мэргийн 3 төрөл, био энерги, бариа засал, далд мэдрэхүйгээр тодорхойлох аргыг өв тэгш өвөлсөн гэж үзэж байгаа бөгөөд “Зөн билгийн тулаан-4”-т шинээр зохиосон 6 зоосны мэргээрээ өрсөлдөх аж. Зөнч мэргэн С.Богд-Очир нь “шавь сургалт”-аар 20 гаруй хүнийг үнэ төлбөргүй сургаж байгаа ба Монголын мэргийн ертөнцөд цахиур хагалах гоц авъяас, увидастай нэгэн үеийг төрүүлэхээр бэлдэж байна.
“Зөн билгийн тулаан-4”-д оролцоно
“Зөн билгийн тулаан” хэмээх телевизийн нэвтрүүлэг 2007 оноос эхлэн гурван удаа зохиогдож тухайн суваг нь сүжигтэн олныг байлдан дагуулж байсан билээ. Өвөрхангай аймгаас мэргэч С.Богд-Oчир амжилттай оролцож явсан ч шилдэгийн шилдэг шалгаруулах тоглолтонд “арын хаалга” орсноор тэргүүлж чадаагүй гэгддэг.
Б.Батчимэг