
Эмчилгээ, судалгаа, эмийн үйлдвэр, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг ”Монг Эм” ХХК-ийн харъяа тус эмнэлэг нь Эрүүл мэндийн газрын нэг давхарт байрлах ба хануур, самнуур, шивүүр, хатгуур, гар засал, бариа засал, усан засал, банк, татлага, шарлага, цахилгаан массаж, дүрс оношлогоо, лаборторийн шинжилгээ зэрэг үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх юм байна. “Монг Эм” эмнэлгийн нээлтэнд Монгол Улсын хүний гавьяат эмч Анагаах ухааны доктор професор З.Мэндсайхан, Эрүүл мэндийн газрийн дарга А.Эрдэнэтунгалаг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Адъяа нар оролцлоо.
Б.Батчимэг