Орон нутгийн сэтгүүлчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сэтгүүлчидтэй уулзав

Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат тус аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажил­лаж байгаа сэтгүүлчидтэй “зан­гиагүй уулзалт” хийлээ. “Янзага” зусланд болсон энэхүү уулзалтад 70 шахам сэтгүүлч, зураглаач, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд оролцов.Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Оюунбат “Манай аймгийн сэтгүүлчид аймагт болж байгаа үйл явдлыг цаг алдалгүй шуурхай мэдээлж байдагт бид баяртай бай­даг. Хамгийн гол нь бид өөрсдий­гөө магтуулах гээд байгаа юм биш, байгаа юмийг байгаагаар нь үнэн зөв мэдээлж байвал бидний ажилд тустай байна. Сэтгүүлчид энэ үүр­гээ сайн биелүүлнэ гэдэгт итгэж бай­на” гэв.

Уулзалтын үеэр Эрдэнэт хот­той шууд харилцаат БНХАУ-ын Бугат хот явах тус аймгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орох хоёр сэтгүүлчийг сугалаагаар тод­руулсан юм. Аймгийн зардлаар Бугат хотод явах азтанаар “Эр­дэнэт” үйлдвэрийн Мэдээлэл сур­тал­­чилгааны албаны сэтгүүлч А.Баяс­галан, Р.Хишигзолбоо нар тодорлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж