
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч хэлэхдээ “Банкууд зээлийнхээ эрсдлийг их сайн тооцоолдог болсонтой холбоотой гэж бодож байна. Банкууд эрсдлийг тооцоолоод түүнийгээ хүүнд шингээдэг. Яагаад гэвэл банкуудын хувьд барьцаа хөрөнгийг мөнгө болгоход маш их саадтай тулдаг. Шүүхэд хандах, шүүхийн шийдэр гарахад 6-7 жил зарцуулдаг байх жишээний. Тиймээс хууль эрх зүйн хувьд нь зохицуулалт хийх шаардлага бий. Оюутолгой, Тавантолгойн орд эдийн засгийн эргэлтэд орж эхлэх үеэс буюу 2013 оноос эхлэн Монгол Улсын гадаад валютын нөөц одоогийнхоос арав дахин өсөх урьдчилсан тооцоо гарсан. Одоо гадаад валютын нөөц 1.6 их наяд төгрөг байгаа. Урьдчилсан тооцоог Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос гаргасан. Үүн дээр манай талаас туршлага дутаж байгаа тал бий, гэлээ гэхдээ ямар менежмэнт хийх ёстой вэ гэдэг дээр ажил эхэлсэн” гэсэн юм.
Г.Дарь