Улиралд нөөц нь 200 тэрбумаар нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Улиралд нөөц нь 200 тэрбумаар нэмэгдэв

Хятадын валютын нөөц 2010 оны гуравдугаар улиралд 194 тэрбум ам.доллараар нэмэгдэн 2,65 их наяд ам.долларын хэмжээнд хүрчээ. Өмнөх гурван сард нь нөөц нь дөнгөж 7,2 тэрбумаар өссөн байлаа.

Агентлагийн тэмдэглэснээр Хятадын нөөц нэмэгдсэн нь дахин нэг шүүмжлэлийг гаргаж ирлээ. Хятад валютыг худалдан авах зарчмаар юанийнхаа ханшийг хурдан өсгөхгүй гэж байна хэмээг шүүмжлэгдэв.

Сүүлийн хэдэн сард АНУ ба ЕХ-ны орнууд Хятадын мөнгөний бодлогод хатуу хандах болсон юм. Хятад юанийн ханшаа зориуд доогуур барин Америк, Европын барааны Хятадтай харьцуулахад өрсөлдөх чадварт нь нөлөөлсөн бодлогыг Хятадын эрх баригчид явуулж байна гэх болов.

Өөрийн ээлжид хөгжиж буй орнууд АНУ ба Европыг хэтэрхий бага ханш барих бодлого явуулан дамын мөнгөний урсгалыг хөөрөгдөж байна гэж  шүүмжилж байгаа.

Алт валютынхаа нөөцөөр Хятад нь дэлхийн лидер бөгөөд энэ жагсаалтын гуравт 494 тэрбум ам.долларын нөөцтэй Орос явж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж