Авлигын хэргийн ялыг чангатгахаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Авлигын хэргийн ялыг чангатгахаар хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар өнөөдөр Иргэний танхимд хэлэлцүүлэг болж байна. Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, залилж авах, завшиж үрэгдүүлэх зэрэг хэрэгт 15 жилийн хорих ял заасан байхад албан тушаалаа урвуулан төсвийн хөрөнгийг завшиж, улсад их хэмжээний хохирол учруулсан этгээд ердөө таван жилийн хорих ял эдлэх заалттай байдаг. Энэ нь Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө иргэд эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж төсөл санаачлагч үзжээ. Иймд авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэсэн ангилалд хамааруулж байхаар төсөлд тусгасан байна. Мөн Эрүүгийн хуулийн Албан тушаалын гэмт хэрэг гэсэн бүлгийн нэрийг Авлигын гэмт хэрэг болгон өөрчлөхөөр болжээ. Гэнэт баяжсан этгээдүүдийг шалгаж, буруутай бол хэргийг чангатгах бөгөөд авлигын хэргийг өршөөхгүй, тэнсэхгүй гэж байгаа юм.
                                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж