
Барууны эрдэмтэд хүний хөдөлгөөний үйлдэл нь хаагдаж, олон жилийн турш үе мөчний саа өвчинд баригдсан хүмүүсийг удалгүй хөл дээр нь босгож тавина гэж амлаж байна.
Хөдөлгөөнийг сэргээх хувьсгалт арга барилыг бүтээгчид манай гаригийн сая сая хүмүүсийн энэ хурц асуудлыг шийдэхэд өнгийн дохио ашиглах шинжлэх ухааныг эмнэлгийн зориулалтаар ашиглах явдал гэж үзжээ.
Тэр дохионууд л далайн ургамлаас мэдрэлийн эсийг идэвхжүүлэх онцгой уургийг ялгаруулахад тусалдаг гэнэ. Тэр уургийг хөдөлгөөний хязгаарлалттай лабораторийн хулганад хийхэд хэд хоногийн дотор хөдөлгөөн нь сэргэж байжээ. Ойрын үед энэ аргыг клиникийн нөхцөлд турших гэнэ.