
Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр 11.00 цагаас 15 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн Ө.Хэрлэнчимэг нарт холбогдох шүүх хурал товлогдсон ч сэжигтэн н.Сарантуяагийн өмгөөлөгч Ганбат ирээгүй гэсэн үндэслэлээр энэ сарын 27-ыг хүртэл хойшлуулсан юм. Харин хохирогч охины эцэг Ц.Гончиг өнөөдөр 13.00 цагаас хэвлэлийн хурал зарлаж “Шудрага улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та охины минь хороосон сэжигтнүүдийн шүүх хуралд суугаач гэсэн хүсэлтийг Монгол Улсын иргэний хувиар хүсч байна” хэмээн дамжууллаа. Эл хэргийг тодруулбал 2008 оны долдугаар сарын 18-19-нд шилжин шөнө Ө.Хэрлэнчимэг, У.Ганболд, С.Гантуяа нарын найман хүн бүлэглэн тус дүүргийн харьяат Б охиныг зэрлэгээр амийг нь егүүтгэсэн жигшүүрт хэрэг гарсан юм. Эл хэргийн анхан шатны шүүх ажиллагаа зургаан удаа хойшлоод байна.
Н.Түвшин