Банкны хуулийн талаарх сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Банкны хуулийн талаарх сургалт эхэллээ

Сүүлийн хоёр жилд Монгол Улсын Банкны тухай хууль нэлээд өөрчлөгдсөн. Тухайлбал дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэн Монголын арилжааны банкуудад хүндрэлтэй байдал үүсч болзошгүй хэмээн үзэж төрөөс хадгаламжийн эрсдлийг даах хууль гаргасан. Мөн банкуудын хувь эзэмшигчдийг ноогдол ашгаас чөлөөлсөн. Тиймээс харилцагч байгууллагууд болон хэвлэл мэдээллийнхэнд банкны хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулж байна. Сургалт өнөөдөр 09.00 цагт Монгол банкны төв байранд эхэллээ.

А.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж