“Apple” компанийн хувьцаа 300 ам.доллараас давав

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

“Apple” компанийн хувьцаа 300 ам.доллараас давав

Лхагва гаригт “Apple” компанийн хувьцааны үнэ анх удаагаа 300 ам.доллараас давлаа. Есдүгээр сараас хойш хувьцааны үнэ 20 хувиар өсөөд байгаа нь ирэх долоо хоногт гарах “iPhone” загварын утас болон “iPad”-ын борлуулалтын тайлан сайн гарах төлөвтэй байгаатай холбоотой юм байна.

“Nastaq” бирж дээр тус компанийн нэг хувьцаа 301,96 ам.доллар болсон нь рекорд үнэ юм. Түүнчлэн “Apple”-ийн зүгээс энэ сарын 20-нд “Mac” загварын компьютерийн шинэ үйлдлийн системийг танилцуулах болсон гэдгээ зарласан нь хувьцааны ханшид нөлөөлсөн байна.

Шинжээчдийн үзэж буйгаар тус компанийн улирлын орлого 18 тэрбум ам.доллараас давах нь тодорхой байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж