Шинэ бүтээн байгуулалтад хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Шинэ бүтээн байгуулалтад хамтран ажиллана

“Шинэ бүтээн байгуулалт”, “Шинэ Улаанбаатар” гэхчилэн  бүтээн байгуулалтын олон хөтөлбөрийг УИХ-аас баталсан. Хийж хэрэгжүүлэх нь үлдээд байгаа эдгээр ажлын хүрээнд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллах юм. Зам тээвэр, барилга, хот  байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамжийг үзэглэх ёслол Нийслэлийн ЗДТГ-ын байранд болсон юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж