Cheryl Cole хоёр дахь цомгоо гаргана

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Cheryl Cole хоёр дахь цомгоо гаргана

“X Factor”-ын шүүгч, “Girls Aloud”-ын хамтлагийн экс дуучин Cheryl Cole хоёр дахь цомгоо гаргахад бэлэн болжээ. “Messy Little Raindrops” нэртэй уг цомогтоо багтсан нэлээд хэдэн дууг олны хүртээл болгоод байгаа юм. “Promise This” нэртэй синглийнхээ клипэнд балетчин бүсгүй болон тоглосон бөгөөд үнэхээр гайхалтай дуу болж чадсан байна хэмээн фэнүүд нь үнэлээд байгаа. Үүний дараа мөн тэрбээр “The Flood” нэртэй шинэхэн синглээ танилцуулсан.
Өдгөө 27 настай Cheryl 2009 онд “3 Words” нэртэй анхны цомгоо гаргасан ба нийтдээ 900 мянган хувь борлогдсон юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж