А.Эрдэнэбат: Галт зэвсэг худалдаалах нэг л төв бий

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

А.Эрдэнэбат: Галт зэвсэг худалдаалах нэг л төв бий

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “ЗЭВСЭГ-2010” нэгдсэн арга хэмжээ  уржигд­раас эхэллээ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын зөвшөөрөл хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч А.Эрдэнэбатаас тодрууллаа.
 
-Нийслэлийн хэмжээнд хэч­нээн иргэн зөвшөөрөлтэйгээр галт зэвсэг эзэмшиж байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд 8670 гаруй галт зэвсэг бүртгэлтэй байна.

-Галт зэвсгийн бүртгэл жил бүр явагддаг уу?

-Галт зэвсэг эзэмшигч нь жил бүр галт зэвсгээ оршин суугаа газрын цагдаагийн байгууллагад бүртгүүлж, татвараа төлж, алдаж үрэгдүүлбэл 24 цагийн дотор цагдаагийн бай­гуул­лагад бүртгүүлэх учиртай.

-Сүүлийн үед галт зэвсэг авч яваад гэмт хэрэгт холбогдох нь ихэс­сэн. Ер нь ямар нөхцөлд галт зэвсгийг авч явахыг зөвшөөрдөг юм бэ?

-Галт зэвсгийг хот суурин газарт нийтийн тээврийн хэрэгслээр авч явахыг хориглодог. Агаарын хөлөг онгоц, усан онгоц, галт тэрэг, хот хоорондын нийтийн тээврийн хэ­рэгс­­лээр авч явахдаа хөлгийн бо­лон галт тэрэгний дарга, эсвэл жолоо­чид хадгалуулах ёстой. Ингэх­дээ тухайн галт зэвсгийг гэрчил­гээ­ний хамт авч явж, аюулгүй байдлыг хангах үүднээс сумнаас тусад нь зориулалтын гэрэнд хийсэн байна.

-Буу, сум зарах зөвшөөрлийг хаанаас өгдөг вэ?

-Галт зэвсэг, сумыг нийтэд ху­дал­дах төв улсын хэмжээнд нэг бай­даг.  Тодруулбал, “Их ав” төв галт зэвсэг худалдаалах эрхтэй. Энэ төвд ангийн зориулалтын галт зэв­сэг, сумыг нийтэд худалдах үйл ажиллагаа явуулдаг. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “ЗЭВСЭГ-2010” нэгдсэн арга хэмжээ­ний хүрээнд нийслэлийн хэмжээнд бүртгэлгүй  байгаа галт зэвсгийг бүрт­гэж, гэрчилгээ олгох болно.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж