Ирц бүрдээгүйгээс байнгын хорооны хурал хойшлов | News.MN

Ирц бүрдээгүйгээс байнгын хорооны хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Ирц бүрдээгүйгээс байнгын хорооны хурал хойшлов

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр 14.30 цагаас эхлэн хуралдах ёстой байсан ч ирц бүрдэхгүйгээс хойшилсон. Тус байнгын хорооны хуралдаанд дөрвөн ч сайд оролцох ёстой байсан ч Засгийн газрын ээлжит хуралдаанд суусан тул ийнхүү хойшилжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар суух ёстой байв.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Монголын ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих төслийн зээлийн болон санхүүжилтийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төсөл  хэлэлцэх эсэх, НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ёстой. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй байгаа тул байнгын хорооны  хуралдааныг дахин зарлаагүй байна. 

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

freecallmn 2010-03-25 127.0.0.1

Hizgaargui yarih erh chelee www Freecall mn

Avatar

www unegui mn 2010-03-25 127.0.0.1

www UNEGUI mn-ä á¿õ òºðëèéí àæëûí çàð øèíý õóó÷èí ìàøèí ¿ë õºäëºõ á¿õ òºðëèéí ¿éë÷èëãýý ãýýä á¿õ ë þì áàéíà

Avatar

ZOCHIN 2010-03-25 127.0.0.1

NAMYN DARGA NI IREH GEJ BAIKHAD YU BODOJ KHURALDAKH VE DEE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж