ерєєл, дутуу баригдсан байшингийнх нь хадаасанд хvртэл хамаатай болж
таарлаа. Vнэнийг хэлэхэд урд шєнє гэртээ ирж хоноогvй гэрийн эзнээс
эхлэн, дуусгаагvй барилга, энэ орчлон хорвоо бvгдээрээ тэр авгайн ємнє
буруутай ажээ.
Авгай дээд давхраасаа улаан галзуу амьтан бууж ирээд “сонсч байна уу чи”
гэж байдаг чадлаараа орилсноо, vртэс мод vнэртсэн шалан дээр завилан
суугаад сонин шагайх нєхрєє нvvр нvдгvй балбаж гарлаа. Балбасан гарынх
нь эрчинд улам ч vггvй болсон нєхєр нь дэмий л хvд хvд инээнэ. Нєхєр
гуай гэнэт байшин барилга, орчлон хорвоог нурчихаас нь ємнє аврах гэсэн
vv, эсвэл єєрийгєє аврах гэсэн vv ”дуугаа аядаач, шившигтэй юм, чих
дєжирлєє” гэчихэв. Vгvй ээ! Энэ бол том эндvvрэл байлаа. Тэр нєхєр,
авгайнхаа бархирах дуунаас энэ орчлонг чєлєєлєх нь байтугай шившиг гэж
юу байдгийг ертєнцєд дуулгалцах хэрэгтэй боллоо.
“Шившиг гэнэ ээ! Хэн шившигтэй юм бэ? Би юм уу, чи юм уу, за чи, шившиг
гэж юу байдгийг сонсож бай. Би чамд хэлээд єгье. Єнєєдєр чиний гал
голомтоо эхлvvлсэн хоёр жилийн ойн єдєр чинь гэдгийг сануулчихъя.
Үргэлжлэл