
Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Эрчим хүчний газар тус бүрт “Нээлттэй хаалганы өдөр”-өөр салбарын үйл ажиллагаатай танилцах иргэд, аж ахуйн нэгж сонирхсон асуудлаар хандаж болох юм.
Аймаг, орон нутагт мөн адил салбарын эрчим хүчний системийн үйлдвэр, компаниуд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байгаа ба тухайн орон нутгийн иргэд оролцох боломжтой.
Өдөрлөгийн үеэр иргэдээс төрийн байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээ болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал хүсэлтийг хүлээн авч, асуудлыг аль болох шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авах ажээ.