Эрчим хүчний үнэ тарифын талаар санал авна

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний үнэ тарифын талаар санал авна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Эрдэс
    баялаг, эрчим хүчний салбарынхан аравдугаар сарын 15-ны өдөр “Нээлттэй
    өдөрлөг” зохион байгуулахаар болжээ.  Өдөрлөгийн үеэр Эрчим хүчний
    зохицуулах газар иргэд, хэрэглэгчтэй уулзалт зохион байгуулж үйл
    ажиллагаагаа танилцуулахын сацуу иргэдийн тавьсан санал, хүсэлт,
    өргөдөл, гомдлыг шийдвэрлэх юм байна. Нээлттэй өдөрлөгийг өөрийн
    байрандаа зохион байгуулж эрчим хүчний тусгай зөвшөөрөл, эрчим хүчний
    үнэ тариф, төлбөр тооцоо, хангамж зэрэг асуудлуудаар тусгай зөвшөөрөл
    эзэмшигч хэрэглэгчдийн хооронд үүссэн гомдол маргааныг шийдвэрлэх юм
    байна. Иймд ирэх баасан гаригт болох нээлттэй өдөрлөгт идэвхтэй оролцож,
    эрчим хүчний салбарт гарч буй алдаа оноог дүгнэхийг урьж байгаа юм
    байна.

    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж