Одоо Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн хөлний гэмтэл юуг ёрлож байна вэ? Нэлээд хэдэн сарын өмнө түүний бие муу байгаа, гадаадад эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байв. Чухам ямар өвчин байсныг тодорхой хэлэхэд хэцүү. Гэсэн ч төр, засгийн удирдлагад байгаа хүний биеийн эрүүл мэндийн байдал ямагт олон нийтийн анхааралд байдаг. Үүнийг цаг тухай бүрд нь мэдээлж байх нь хэвлэл мэдээллийнхний үүрэг байдаг. Төр, засгийн дээгүүр албаны хүмүүс хүнд ч байсан, хөнгөн ч байсан өвчин эмгэг туслаа л бол гадаад руу эмчилгээ хийлгэхээр нисдэг буруу жишиг тогтоод удлаа. Н.Алтанхуяг үнэхээр тойгондоо гэмтэл авч, цууралт үүссэн нь баталгаатай л юм бол манайд бүрэн эмчлэх боломж байгаа шүү дээ. Яахаараа Клиникийн II эмнэлэгийн эмч нар дарга нарт ая тал засч гадаадад эмчилгээнд явуул гэж акт гаргаж байдаг юм бэ? Арай өмнөх түүх давтагдаж бас нэг ноцтой өвчин эмгэгийг нь олон нийтээс нууж төрийн ажлыг цалгардуулах гэж байгаа юм биш биз дээ.
Аягүй бол манай дарга нарт гар шалбарлаа гээд гадаад руу нисдэг зуршил тогтох вий дээ.
Г.Энхбаатар