Шотландын
математикч Джон Напьер(1555-1617) логарифмын зохиосноор алдартай болсон
юм.Амьдралын эцэстээ Напьер зааны ясаар тооцолох төхөөрөмж
зохиож,түүнийг хүмүүс Напьерын шоо гэж нэрлэв.Энэ шоогоор үржүүлэх ба
хуваах үйлдлүүдийг хялбар хийх боломж өгсөн
Эхний механик тооцолох төхөөрөмж(калькулятор)1623
Вильгельм
Шеккард(1592-1635)Напьерийн шоондээр үндэслэн “Тооцолох цаг”гэсэн
нэртэй эргэдэг цилиндр гадаргүй зохиож,түүний тусламжаар логарифмыг тоо
болгох,нэмэх хасах үйлдлүүдийг хийдэг байв.Гэвч энэ машин 30 Жилийн
Дайнд устав.
Эхний автомат калькулятор.1642
Блейз
Паскаль(1623-1662)Паскалин нэртэй эхний автомат тооцолох машин
бүтээж,энэ машин нь ганцхан нэмэх хасах үйлдлүүдийг хурдан хийж чаддаг
байв.
Эхний өргөн хэрэглэний калькулятор.1673
Готтфрид
фон Лейбниц(1646-1716)Паскалийн машины үндсэндээр өөрийн Лейбницийн
Дугуй гэсэн эхний математикийн өргөн хэрэглээний тооцолох калькулятор
хийв.
Эхний логикийн машин.1777
Чарльз
Махон(1753-1816)эхний логикийн үзүүлэгч машин зохиож,тэр машинаар
хялбар тоон ба логик бодлого бодож үзүүлж байв.Энэ машин нь комьютерийн
шийдвэр гаргах ба логикийн чадварыг үзүүлсэн үндэслэгч гэж үздэг.