Дижитал Камер худалдан авахдаа юуг анхаарах вэ?
Дэлхийн зах зээлд өндөр нягтрал шинэ технологи, хямд үнээр дижитал
аппарат үйлдвэрдэгч компаниуд өрссөлдөж маш олон төрлийн аппарат
үйлдвэрлэж байна.
Фото зураг сонирхогчдод эдгээр дижитал аппаратны алийг нь сонгон
хэрэглэх нь тохиромжтой вэ? гэсэн асуудлаар товч мэдээлэл бэлтгэлээ. Та
дижитал камер худалдан авах гэж байгаа бол юуны түрүүнд ямар
зориулалтаар юунд ашиглахаа сайн тодорхойлох хэрэгтэй.
Дижитал аппарат авахдаа дараахь үзүүлэлтээр сонгон авах нь зүйтэй.
Эдгээр нь: дижитал аппаратны ангилал, пикселийн хэмжээ, дурангийн чадал,
мемори картны төрөл болон багтаамж, зай, нэмэлт боломжууд, шинэ
технологи гэх мэт.
Пиксель гэж яу вэ?
Энэ нь өчүүхэн жижиг хэсгүүдийн /өнгөт цэг юмуу дөрвөлжин/ нэр юм.
Дижитал камерын зураг авах зарчим нь эвлүүлдэг зураг шиг. Мегапиксель
гэдэг нь гэдэг нь дүрэс үүсгэж буй нэг сая цэг гэсэн үг. Тухайн дижитал
камерын пикселийн тоо их байх тусам зургийн чанар сайн байдаг төдийгүй
том хэмжээтэй угааж болно. Пиксель багтай авсан зургийг жижг хэмжээтэй
угаана нэсэн үг. Мэдээж түүний томруулаад хэвлэж болох боловч зургийн
чанар алдагдаж арзайж гарах болно. Мегапикселийн тоог аппарат дээр зааж
өгсөн байдаг. Мөн сүүлийн үеийн аппаратнууд дээр өндөр шийдлийн матрицыг
зааж өгсөн байгаа.
Ямар ZOOM хэрэгтэй вэ?
Зургийг авч байгаа хүн юмуу эд зүйлийн хэмжээг ZOOM-ийн тусламжтайгаар
томруулдаг.
Үргэлжлэл