Би цасны гүнж мэт үзэсгэлэнтэй

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Би цасны гүнж мэт үзэсгэлэнтэй

Шив
шинэхэн цав цагаахан цасан дээгүүр гишгэн, хацар хайрах жаврыг ч үл
ажран алхаж явна би. Амьдрал яг л энэ цас шиг цагаахан, өнгөлөг, миний
сэтгэл цас шиг цав цагаахан. Өнөө өглөө би сэрэнгүүтээ утсаа асаатал
“аниа төрчихлөө. 3кг хүүтэй болсон найз нь шөлийг нь хийгээд явж байна.
Сэтгэл нэг л гоё байна” гэсэн мессеж шөнийн 3
цагт найзаас минь ирсэн байлаа. Би ямар их баярласан гэж санана. Нүдэнд
минь өөрийн эрхгүй нулимс дүүрээд л ирсэн. Би эгч дүү хоёр охинтой
найзалдаг. Эгч нь хүү төрүүлжээ. Эх сайхан оронд минь хөөрхөн хүү төрж
бүл нэмжээ. Босоод цонхоор хартал уулс хот тэр чигээрээ цав цагаахан
цасаар хучигдсан байлаа. Миний найз их азтай юмаа. Шив шинэхэн цаснаар
хүүтэй болдог. Амьдралыг чи алтаар үнэлбэл амьдрал чамайг алтаар
шагнана гэж үг байдаг даа.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж