
Ж.Дамбадүгэр бизнест хөл тавиад нэлээд хугацаа өнгөрсөн ч тахианы аж ахуй хөгжүүлэх санаа сэтгэлийг нь эзэмдсээр байж. Өнгөрсөн онд жижиг дунд үйлдвэрийн зээлд 6 сая төгрөгийн төсөл хийж өгсөн нь шалгарч, тахианы аж ахуй эрхлэх хүсэл биелэсэн байна. Ингэснээр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын дунд сургууль “Үдийн цай”-ндаа өдөр бүр шив шинэхэн өндөг хэрэглэх болж цэцэрлэг, хүн эмнэлэг , дэлгүүр түүгээр ч зогсохгүй иргэд сагс сагсаар нь авч байгаа нь харагдаж байв. Ж.Дамбадүгэр хөрш Цагаандэлгэр, Баянжаргалан сумын байгууллагууд, дэлгүүрт өндөг нийлүүлэхээр болсон байна. Санаачилгатай бизнесмений ачаар хөрш гурван сумын наймаачид Улаанбаатараас хамгийн эмзэг бүтээгдэхүүн болох өндөг тээвэрлэхээ больжээ.
С.Пүрэвсүрэн