
Ам.долларын ханш унаснаас болж алтны үнэ 0,4 хувиар өсч, унц нь 1,346,60 ам.доллар буюу шинэ рекорд тогтоосон бол зэсийн үнэ Лондоны бирж дээр дахин нэг хувиар өсч, 2008 оны долдугаар сараас хойшхи хамгийн өндөр хэмжээ буюу тонн нь 8470,25 ам.доллар болоод байна.
Бусад суурь металлын хувьд хөнгөн цагаан тонн нь 2390 ам.доллар, цайр 2381 ам.доллар, никель 2408 ам.доллар, харин молибдени 32625 ам.доллараар тус тус арилжаалагдаж байна.
Э.Очирт