Гуравдугаар сарын 25-ны баярууд | News.MN

Гуравдугаар сарын 25-ны баярууд

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 25-ны баярууд

Грекийн тусгаар тогтнолын өдөр (Independence Day in Greece).  1821 оны гуравдугаар сарын ням гаригийн энэ өдөр Османы эзэнт улсын дөрвөн зууны дарлалаас чөлөөлөгдөх эхлэлийг тавьсан бослого эхэлжээ. XIV зууны дунд үеэс  Грекийг Туркийн арми хэсэгчлэн эзэлж эхэлсэн юм. Зууны төгсгөлөөр тэд Македони, Фессалийг эзлээд төв Грекийн хэсгийг эрхэндээ оруулсан байв. 1453 онд Константиндополийг эзэлснээс хойш Турк Грекийн бүх нутгийг шахуу байлдан дагуулаад феодалын дэглэмийг тогтоожээ. Грекүүдэд шашин чөлөөтөй шүтэх эрхийг үлдээсэн боловч тэд чөлөөлөгдөхийн төлөө тогтмол тэмцэж ирсэн юм. Хамгийн анхны том бослого Орос-Туркийн дайны үеэр Эгейн тэнгист оросуудын флот гарч ирсний дараа 1770 онд гарсан юм. Бослогыг хэрцгийлэн дарсан байв. Грекийн үндэсний сэргэн мандалтыг Украинаас эхэлсэн гэж болно. XVIII зууны сүүлчээр Одесса, Таганрог, Херсонд олон тооны грекүүд амьдарч “Филики Этерии” (Нөхөрсөг нийгэмлэг) гэх хувьсгалт нууц байгууллага байгуулагджээ. Түүнийг Оросын цэргийн албанд байсан ах дүү хоёр офицер Ипсиланти удирдаж байв. 1821 оны гуравдугаар сарын эхээр Александр Ипсиланти гетеристуудын зэвсэгт отрядын хамт Прут голыг гатлан Молдавт бослого гаргаад тэр нь дарагдсан байв. Дунайн вант улсуудад Ипсиланти гарч ирсэн нь Грект бослого гарах дохио болжээ. Ингээд гуравдугаар сарын 25-нд бүх нийтийн бослого эхэлсэн энэ өдрийг тус орны тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэдэг юм. Грекүүд хүч тэнцвэргүй учир партизаны дайн явуулж туркууд түүнийг давах аргагүй болсон учир энгийн ард олныг үй олноор хөнөөх болов. Үнэн алдартан грекүүдийг харгислаж эхэлсэн нь хаант Оросыг Грекийн хэрэг явдалд оролцоход хүргэв. Их Британи, Франц хоёр ч ирээдүйн ялалтаас нь хувь хүртэхээр тийшээ орсон байна. Европын гурван хүчирхэг орны эсрэг зогсч чадаагүй Османы эзэнт улс сүүлд нь Грекийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон билээ. "Эрх чөлөө эсвэл үхэл!" (ΕΛΕΥΘΕΡΙΑ Η ΘΑΝΑΤΟΣ буюу грекээр элеутер"ия и т"анатос гэж дуудагддаг) грекчуудын уриаг Грекийн лам нутгийн шашны хамба Старых Патр Герман анх сүсэгтэн олны цуглаан дээр хэлж, дараа цагаан загалмайтай цэнхэр тугийг бослогын бэлгэдэл болгон аравнайлжээ. Үндэсний сэргэн мандалт гэж Грект нэрлэгдсэн энэ баяраар тэнд жагсаал, цуглаан баярын өргөн хэмжээ явагддаг. 

Сталины дэглэмд хэлмэгдэгсдийн өдрийг Латвид тэмдэглэдэг. 1949 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Латвийн 42 мянган хүнийг Сибирьт нүүлгэн цөллөв. ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн 1949 оны нэгдүгээр сарын 29-ний нууц шийдвэр ба Аюулаас хамгаалах яамны зааврын дагуу үүнийг хийсэн байна.Гуравдугаар сарын 25-28-ны хооронд 42 133 хүнийг Сибирийн тусгай суурингуудад зөөсөн байна. Тэдний дунд 10 990 хүүхэд байлаа. Шилжүүлсэн хүмүүсийн 73 хувь нь эмэгтэйчүүд ба хүүхэд байсан юм.

Үйл явдал

421 он. Хойд Италийн алдартай хот Венеци домогт өгүүлснээр 421 оны энэ өдөр үндэслэгджээ. Венецийнхэн үүнд итгэн хотын баяраа тэмдэглэдэг. Өнөөгийн хувьд дундад зууныхаа нүүр царайг хадгалан үлдсэн цорын ганц хот бол Венеци юм. Хотын түүхэн төв нь Венецийн булангийн 150 сувгаар холбогдсон 118 аралд байдаг. Сувгуудын дээгүүр 400 орчим гүүр баригджээ. Харин венецийн аж үйлдвэр ба боомт нь  эх газарт байрлана. Энд усан онгоцны үйлдвэр засвар, өнгөт металлург, хими, нефть боловсруулах, цахилгаан техникийн ба хөнгөн үйлдвэр ихээхэн хөгжсөн байгаа. Мөн Мурано арлынх нь уран сайхны шилний, Бурана арлын хатгамлын гар урлал ба музей нь алдартай. Венецид их сургууль, консерватори, музейнүүд бий. Нийтэд зориулагдсан дуурийн театр дэлхийд анхных болон нээгдэж байлаа. Арлын Венеци нь дэлхийн хэмжээний жуулчлалын төв болдог.

Булангийн ус ярагдан зайлж, тэнд үзэсгэлэн төгөлдөр хот гарч ирсэн гэж домогт өгүүлдэг. Үнэнд ойрхон домгоор бол далайн эрэг хавийн хүмүүс харийн дайснаас нуугдахаар арлуудад орж ирэн суурьшсан ажээ.

1306 он. Английн эсрэг тусгаар тогтнолын төлөө дайны эхэн үеийн хамгаалалтыг зохион байгуулагч, Брюсын хааны овгийг үүсгэгч Роберт Брюс Шотландын эртний нийслэл Сконе хотноо хаан ширээнд суулаа. Шотландын вангийн үеэл дүү Жон Коминыг алагдсанаас нэг сарын дараа энэ үйл явдал болжээ.Брюс 1296 онд Английн хаанд үнэнч байхаар андгайлсан авч жилийн дараа тусгаар тогтнолын дараа тэмцэгчидтэй нэгдэн англичуудын эсрэг тэмцлийг толгойлсон байна. Дайн харилцан амжилттай үргэлжилсээр 1314 онд шотландчууд Баннокберны дэргэд II Эдвард хааны цэрэгт цохилт өгөн Шотландын тусгаар тогтнолыг бараг авсан байлаа. Харин албан ёсоор 14 жилийн дараа л англичууд Шотландын тусгаар тогтнолыг хүлээсэн билээ. Өнөөдөр Брюсыг шотландчууд хамгийн агуу хаадынхаа нэг гэж үздэг.

1420 он. Өмнөд Чехийн Судомерж тосгоны дэргэд немцийн эзэн хаан Сигизмундын тав дахин илүү хүчийг тариачдын сайн дурын журамт цэргийнхэн бут цохисон байна. Гусистуудыг Ян Жижка удирдсан ба тэр нь түүний анхны ялалт байжээ. Тэрээр гусистын Чехийг Европын феодал-католикийн загалмайтны аянаас хамгаалалтыг нь зохион байгуулж байлаа. Өдгөө тэр чехуудын үндэсний баатар юм.

1532 он. 478 жилийн өмнө Никколо Макиавеллийг нас барснаас хойш таван жилийн дараа түүний “Флоренцийн түүх” нийтлэгджээ. Хамба Медичийн шууд захиргааны Флорентийн их сургуулийн захиалгаа Макиавелли уг номон дээрээ 1520-1527 онуудад ажилласан байна. Энэ номонд 1492 он хүртлэх хотын түүхийг бичсэн байна. Хотын захиралтаас хөөгдсөн Медичийнхэн 1512 онд буцаан эрхээ аван Макиавелли мэтийн ардчилсан үзэлтнүүдийг мөрдөн мөшгөсөн учир тэрээр энэ түүхийг бичин Медичийн ивээлд орохыг хүсчээ. Сэргэн мандлын үеийн түүхийг өгүүлсэн хамгийн сайн номоор түүний бүтээл тооцогддог ажээ.

1961 он. Зөвлөлтөд Юрий Гагариныг сансарт нисэхийн өмнөх сүүлчийн туршилтыг хийж Звездочка (Одхон) нэртэй нохойг сансрын нисгэгчийн манекены хамт хиймэл дагуулаар хөөргөөд дэлхийг тойруулан амжилттай эргэн буулгажээ. Үүнээс гурав хоногийн дараа Шинжлэх ухааны академийн байранд болсон хэвлэлийн бага хурал дээр бүгд л “сансрын нохой”-г анзаарч, дэргэд нь сууж байсан ирээдүйн сансрын анхны нисгэгч Юрий Гагаринг тоосонгүй өнгөрөөсөн гэдэг.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SONY VAIO 99096353 2010-03-25 127.0.0.1

USA-с шинэ SONY VAIO 14inch Cpu Core i3 213Ghz Ram 4Gb Hard 500Gb Graphic NVIDIA GeForce310M 2001Mb HDMI IEEE1394 WebcamWiFi DVD RW double layer Multimedia card readerBluetooth Original Windows 7 64bit – 1080-д SONY VAIO 10inch Cpu Atom 166Ghz N270 Ram 1Gb Hard 250Gb IGMA3150 IEEE1394 WebcamWiFi Multimedia card reader Original Windows 7 – 580-д зарна авах хүн залгана уу 99096353

Avatar

SONY VAIO 99096353 2010-03-25 127.0.0.1

USA-с шинэ SONY VAIO 14inch Cpu Core i3 213Ghz Ram 4Gb Hard 500Gb Graphic NVIDIA GeForce310M 2001Mb HDMI IEEE1394 WebcamWiFi DVD RW double layer Multimedia card readerBluetooth Original Windows 7 64bit – 1080-д SONY VAIO 10inch Cpu Atom 166Ghz N270 Ram 1Gb Hard 250Gb IGMA3150 IEEE1394 WebcamWiFi Multimedia card reader Original Windows 7 – 580-д зарна авах хүн залгана уу 99096353

Avatar

Сайхан өдөр 2 2010-03-25 127.0.0.1

Өнөөдөр цалин буудаг өдөр lol

Avatar

freecallmn 2010-03-25 127.0.0.1

Hizgaargui yarih erh chelee www Freecall mn

Avatar

Сайхан өдөр 2010-03-25 127.0.0.1

Өнөөдөр манай найзын төрсөн өдөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж