Тэргүүн Шадар сайд гадаадад эмчлүүлэхээргүй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Тэргүүн Шадар сайд гадаадад эмчлүүлэхээргүй болжээ

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногийн ням гаригт салхинд гарч,  тэшүүрээр гулгаж байхдаа унаж, хөлөө бэртээсэн тухай бид өчигдөр мэдээлсэн билээ. Эмч нарын оношлосноор тэрбээр хөлийнхөө тойгоны хэсгээр бэртэл авч, цууралт үүссэн аж. Клиникийн II эмнэлгийн эмч нарын зөвлөлөөс түүний хөлний бэртлийг Гадаадад дурангийн хагалгаа хийлгэх шаардлагатай” гэж үзсэн байсан юм. Тиймээс эмч нарын энэхүү зөвлөмжийг үндэслэн Тэргүүн Шадар сайд гадаад орон руу эмчилгээнд явж болзошгүй байсан ч эх сурвалжийн мэдээлснээр больжээ. Түүний хөлний бэртлийн зургийг БНСУ-руу илгээсэн байсан бөгөөд өчигдөр үдээс хойш ирүүлсэн мэдээллээр “Гадаадад эмчлүүлэх шаардлагагүй, харин хэвтрийн дэглэмийг удаан хугацаагаар сахиж, хөлөө гипсдүүлэх шаардлагатай” гэсэн зөвлөгөө өгсөн байна. Тиймээс Н.Алтанхуяг сайд гадаад улсыг зорихоо больж, дөрвөн долоо хоног орчим хэвтрийн дэглэм сахихаар болж буй сурагтай. Одоо тэрбээр Клиникийн II эмнэлгийн эмч нарын хяналтад байгаа юм.


Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж