“Органик монгол” үзэсгэлэн худалдаа нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

“Органик монгол” үзэсгэлэн худалдаа нээгдэнэ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өнөөдөр 15 цагаас “Органик Монгол” үзэсгэлэн худалдаа нээгдэнэ. Энэ сарын 18 ны өдрийг дуустал үргэлжилэх уг үзэсгэлэнд Органик монгол хөтөлбөрт хамрагдсан иргэд, Ногоон бүтээгдэхүүн төслийн оролцогчид,  Made in Оrganic Mongolia  шошго эзэмшигч аж ахуйн нэгжүүд , ОХУ-ын АГРОПРОМ -2010 хөдөө аж ахуйн ногоон үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн байгалийн гаралтай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүдийнхээ дээжээ дэлгэн тавих юм. Мөн ногоон бизнес эрхлэгчид тэдгээрийн  үйлдвэрлэсэн, өөрийн гараар тарьж ургуулсан байгалийн гаралтай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүдийг танилцуулах, хэрэглэгчдэд танил болгох зорилготой аж. Энэхүү Органик Монгол хөтөлбөрийн зохион байгуулагч байгууллагууд болох Петровис ХХК, Хас банк, NTV телевиз, МҮХАҮТ, Инержи ресурс ХХК, Макс группын танилцуулга явагдах юм байна. Түүнчлэн үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч СҮҮ ХХК ийн нэрэмжит  төрөл бүрийн сонирхолтой сюрпризүүд, танилцуулга арга хэмжээ, Loving Hut цагаан хоолны сүлжээ рестораны ОРГАНИК ногоон хоолны COOK SHOW, Органик бэлгийн багцын сугалаат худалдаа  зэрэг олон сонирхолтой  арга хэмжээнүүдийг зохион байгуулан явуулах аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж