ДОХ хүүхдэд заналхийлж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

ДОХ хүүхдэд заналхийлж байна

Монгол улсад одоогийн байдлаар ХДХВ ба ДОХ-ын халдвартай эхээс дөрвөн хүүхэд төрөөд байна. Гурав нь кисерво хагалгаа хийж халдваргүй төрсөн бол нэг хүүхдийн дархлалын систем нь бүрэн бэхжиж чадаагүй болохоор бүрэн бэхжтэл нь буюу нэг нас найман сартай болох хүртэл шинжилгээ хийхгүй хүлээж байгаа юм. Хүн ам багатай манай оронд халдвартай эхээс хүүхэд төрнө гэдэг бол үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн асуудал. ДОХ-ын тархалтаараа дээгүүр байрт ордог Африк тивд л гэхэд жилд 500 хүүхэд халдвартай төрж байна. 1995 оноос хойш халдвартай хүүхэд төрөх нь Африкд ихэсчээ. Дэлхийн хэмжээнд 2007 онд л гэхэд 15 хүртэлх насны 420,000 хүүхэд ХДХВ-ийн халдварыг эхээсээ авчээ. ХДХВ-ийн халдвартай эхээс төрж байгаа гурван хүүхэд тутмын нэг нь халдвартай төрдөг гэнэ. Урьдчилан сэргийлэх эмчилгээ аваагүй нөхцөлд гурвуулаа халдвартай төрөх магадлал өндөр байдаг юм байна. Нярай хүүхдэд халдаж буй ХДХВ халдварын 15-20 орчим хувь нь жирэмсний явцад, 50 хувь нь төрөх үед, 33 хувь нь хүүхдээ удаан хугацаар хөхүүлэх явцад халддаг ажээ. ДЭМБ 2010 гэхэд эхээс халдвартай хүүхэд төрөх байдлыг 50 хувиар бууруулах зорилго тавьжээ. Учир нь ретровирусыг зогсоох эмийг хэрэглэснээр халдвар дамжих эрсдэл тал хувиар алга болсон юм байна. Харин энэ эм нь маш үнэтэй учир хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнууд авахад хүндрэлтэй байдаг ажээ.  Хэдийгээр манайд халд­вартай эхээс хүүхэд төрөх нь бага байгаа хэдий ч гурван жирэмсэн эмэгтэй тутмын нэг нь бэлгийн замын ямар нэг өвчтэй гэсэн судалгаа гарсан юм.

ХДХВ-ийн халдвартай эх хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь хүүхэддээ халдвар дамжуулах эрсдэлтэй. Гэвч эхийн сүүгээр хооллоогүйгээс болж нярай хүүхэд суулгалт, тэжээлийн дутагдал болон амьсгалын замын халдварт өвчин зэргээс болж амь насаа алдах өндөр магадлалтай байдаг юм байна. Иймээсөөрт болон хүүхдэд аль нь дээр вэ гэдгийг шийдэхэд туслахын тулд амаржсан эх бүрт мэргэжлийн зөвлөгөө өгөх шаардлагатай бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сан ийм мэдээллийн төв төрөх эмнэлэгт байх нь зайлшгүй гэж зөвлөсөн байдаг.

ДОХ зөвхөн халдварлаж аюул тариад зогсохгүй хүүхдүүдийг өнчрөлд оруулж байна. Одоогийн байдлаар бүтэн өнчин хоёр, хагас өнчин 3 хүүхэд байгаа юм. Цаашид энэ тоо өсөх магадлал асар өндөр байна. Мөн халдварын улмаас нас барсан хүмүүсийн хүүхдүүд нь нийгмээс тусгаарлагдах магадлал өндөр байгаа юм. Саяхан ДОХ-той байсан аав нь нас барж бүтэн өнчин болсон нэгэн хүүхдийг найзууд нь дооголж аргагүйн эрхээр өөр газар руу шилжсэн хэрэг гарчээ. Ер нь ийм асуудалд өртсөн хүүхдүүд нийгмийн хамгийн эмзэг хэсэг юм. Тэдэнд эцэг, эх нь нас барсан нь хүндээр тусч амьдралд итгэх итгэл нь багасдаг юм байна. Саяхан Канадад 15 хүүхэд амиа хорлосон хэрэг хоёр сарын дотор гарчээ. Энэ хэрэг Канадын засгийн газарт хүрч ДОХ-ын талаар шинэ бодлого боловсруулахад хүргэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж