Анна- Мари Идрак Л’Окситанд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Анна- Мари Идрак Л’Окситанд зочиллоо

Франц улсын Засгийн газрын  гишүүн, Гадаад худалдааны сайд  Анна- Мари Идрак  манай оронд 10 сарын 12-14-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд  энэ нь Францын гадаад худалдааны сайдын хийж буй анхны айлчлал аж.

Хатагтай Анна- Мари Идрак  айлчлалынхаа хүрээнд  дагалдан ирсэн зочдынхоо хамтаар  Сентрал Тауэр –ийн 2 давхарт нээгдээд удаагүй байгаа Францын дэлхийд алдартай гоо сайхны брэнд  Л’Окситан-ы  дэлгүүрээр зочиллоо. Тэрээр Францдаа төдийгүй дэлхийд алдартай брэндийн дэлгүүр монголд нээгдсэнд  баяртай байгаагаа дурдан шинэ дэлгүүр нээхэд бэрхшээл байсан эсэх, цаашдын хэтийн төлөв,  хэрхэн өргөжүүлэх төлөвлөгөөтэй талаар ажилтнуудтай энгийн яриа өрнүүллээ.

Францын Л’Окситан  компанийн албан ёсны дистрибьютерээр Таван Богд Групп сонгогдон ажиллаж байгаа бөгөөд айлчлалын талаар тус компанийн Бизнес Хөгжлийн Газрын захирал Б.Гантуяа – Францын гадаад худалдааны сайд хатагтай Анна- Мари Идрак нь айлчлалынхаа хөтөлбөрт Л’Окситан-ы дэлгүүрээр зочилсон нь тухайн брэндийн дэлхийд эзлэх нэр хүндийн илэрхийлэл  болон Таван Богд Групп компанийн хамт олонд үзүүлж байгаа итгэл гэж ойлгож байна хэмээн онцоллоо.

Л’Окситаны хамт олны бэлдсэн бэлэг хатагтай Анна- Мари Идрак -ын  айлчлалынх нь хөтөлбөрт бяцхан өөрчлөлт оруулаад амжсан. Таван Богд Группийн хөрөнгө оруулалттай  “Говь” ХК-ийн шинэ загвар болох 100 хувийн ноолууран ороолтон дээр зураач Шаравын “Монголын нэг өдөр” зургийг өндөр нарийвчлалаар хээлэн буулгасан нь түүний сонирхолыг ихэд татсан. Тэрээр онгоцны буудал уруу явах замдаа  “Говь” брэндийн  дэлгүүрээр заавал орох хэрэгтэй юм байна хэмээв.  

Танд сонирхуулахад, Л’Окситан брэндийг  Францын Провансын уугуул иргэн Оливер Бауссан төрөлх нутгийнхаа гайхамшигт  баялаг,  гоо сайхан,  өөрийн мэдлэгт  түшиглэн  байгуулсан бөгөөд өнөөдөр  дэлхийн 100 гаруй оронд 1550 гаруй салбар дэлгүүртэй,   хүн бүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн, байгалийн гаралтай гоо сайхны брэнд болтлоо хөгжжээ.  

О.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж